about-2
about-3

Танилцуулга

“Боржин Суварга” ХХК нь 2012 онд Ж.Түвшинжаргал /СТА сийлбэрч, барималч/ үүсгэн байгуулсан. Манай урлан нь эх орныхоо хөгжил дэвшил, байгуулалтанд боржин болон чулуугаар Монгол хэв маяг, үндэстний онцлогыг орчин үеийн өнгө төрх сэтгэлгээтэй уяалдуулан түүх соёлын үнэт өвийг урлан бүтээж, Монгол дархлааг урлагын бүтээлүүддээ тусгаж, хойч үедээ өвлүүлэн үлдээхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

Манай компани нь Олон Улсын чулуун бүтээгдэхүүний стандартын дагуу баримтлан ажиллаж, түүхий эдийг хаягдалгүй ашиглан мөн зам талбайн тохижилтын хавтан барилгын дотор гадна чимэглэл бүхий дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангах зорилготойгоор ажиллаж байна.

2013 оноос эхлэн Олон Улсын чулууны үзэсгэлэн яармагт тогтмол оролцож туршлага солилцон дэлхийн чулуун урлалын өнөөгийн болон хэтийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулж байна